Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь Улсын  Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ
Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

“Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг.

Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” гэжээ.

Хуваалцах