Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ нь “Нийслэл хот орчмын бэлчээрийг сайжруулах,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ нь “Нийслэл хот орчмын бэлчээрийг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри Улсын техник, технологийг нутагшуулах замаар нийслэл орчмын байгалийн бэлчээрийг сайжруулан, тэжээлийн олон наст ургамлын холимгийг тарьж, чанар сайтай хадлан, тэжээл авч, нэг үнээнээс саалийн хугацаанд авах сүүний гарцыг нэмэгдүүлэн, нийслэлийн иргэдийн сүүний хангамжийг дээшлүүлэх зорилготой юм.

Нийт 150 га газартай, энэ жил 80 га-д Австри үрийн холимгоор тариалалт хийсэн байна. Жилдээ хоёр удаа хадлан авдаг аж. Сайн чанарын хадлан авснаар үнээнээс гарах саалийн хэмжээ ч нэмэгдэх ашигтай гэж төслийн нэгжийн менежер танилцуулав.

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын дарга Г.Галдөл “Манай төслийн нэгж нь европын хөдөө аж ахуй, мал аж ахуйд хэрэглэж буй шинэ технологийг Монгол Улсдаа нэвтрүүлэн ажиллаж байна. Дэлхийн дулаарлаас хамаараад ган болох, цөлжих зэрэг томоохон асуудлууд үүсч байна. Үүнээс үл хамааран бэлчээрийг сайжруулах, чанар сайтай үрийн холимог тариалж түүнтэй тэмцэнэ гэсэн үг” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү туршилтын төсөл амжилттай хэрэгжвэл бэлчээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх замаар бэлчээрийн хомсдолтой нөхцөлд эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг туршина. Тариалалт маш сайн, өтгөн ургасан байна. Үүнийг Монголд нэвтрүүлж болох юм байна гэдгийг харуулж байна” гэв.

Төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлээс мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүс болох Ногоон толгойд шилжин суурьшсан 100 гаруй өрхийн өвс тэжээлийг хангах боломжтой.

Хуваалцах