Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Монгол Улсын нийт газар нутгийн 72.1 хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газарт хамаардаг. 2014 оны байдлаар бэлчээрийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж 65 хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийт газар нутгийн 72.1 хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газарт хамаардаг. 2014 оны байдлаар бэлчээрийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж 65 хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон байна.

Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар нь 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг нь уг салбарт ажиллаж байна.

Тиймээс улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц-бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг ХХААЯ-наас батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Хуваалцах