Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт этгээдэд 8 жилийн хугацаагаар хорих ял оноожээ

бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт этгээдэд 8 жилийн хугацаагаар хорих ял оноожээ
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт этгээдэд 8 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 5 дугаар сард 7 настай О, 5 настай О нарыг гадаа тоглож байхад нь хуурч, дагуулан явж айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг гарчээ. Энэ хэргийг А гэгч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож, хэргийг тус сум дахь Сум дундын прокурорын газраас хянаад Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

А-г бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Хуваалцах