Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлтгэл, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх хамтарсан дадлага хийлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, аймгийн Улаанзагалмайн хорооноос

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлтгэл, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх хамтарсан дадлага хийлээ
Бэлтгэл, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх хамтарсан дадлага хийлээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, аймгийн Улаанзагалмайн хорооноос “Монголын алт “МАК” ХХК-ийн “Мак евро блок” үйлдвэрийн удирдлага, ажилчидтай хамтарсан тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Ажилтан, алба хаагчдад гал түймэр, гамшиг ослын талаар ерөнхий ойлголт өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх дадлагыг хийлгэсэн юм.

Мөнбайгууллагын ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах заавар зөвлөмжийг өгч, цаашдын хамтарсан дадлага сургалтын талаар санал солилцлоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах