Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгуулав

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Сайнцагаан сумын мэргэжлийн анги, Онцгой комиссын бүрэлдэхүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгуулав
Бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Сайнцагаан сумын мэргэжлийн анги, Онцгой комиссын бүрэлдэхүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд гамшгийн үеийн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага сургуулийг астрономын 4 цаг, опертивын 60 цагийн хугацаанд явуулж, харилцан ажиллагааг сайжруулсан юм.

Мөн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах дадлагыг багаж хэрэгсэл ашиглан хээрийн түймэр унтраах, заагдсан цэгийг GPS ашиглан олж нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх, бэлэн байдлын үүргэвчийн хүнсээр хээрийн нөхцөлд хоол бэлтгэх зэрэг даалгаврыг хийлгэж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах