Бэртсэн 42 настай эмэгтэйг эмнэлэгт шилжүүлжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын авто машин, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сумын чиглэлд зорчиж явсан “Коунти” загварын дунд оврын автобустай мөргөлдсөн байна.
Мэдээллийн алба

Автобус 14 зорчигчийг тээвэрлэж байжээ. “Приус-20” загварын суудлын авто машины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 15 цаг 30 минутын орчимд холбогдох байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 4 алба хаагч яаралтай тусламжийг үзүүлж бэртсэн 42 настай эмэгтэйг эмнэлэгт шилжүүлжээ.