"Best Paper Awards-2019" амжилттай зохиогдлоо
“Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Best Paper Awards - 2019” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал
Мэдээллийн алба

“Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Best Paper Awards - 2019” магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд БСШУСЯ, ШУТС, МЗЭХ, ШУТИС-ийн удирдлага төлөөллөөс гадна МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ШУА-ийн хүрээлэнгүүдийн залуу судлаач нар оролцон өөрсдийн бүтээлээ танилцууллаа.
Тус бага хурлын зочин илтгэгчээр ХБНГУ-ын эрдэмтэн, доктор, профессор Майкель Волтер уригдан “Environmental Scientific Work, Need and Demand in an international frame for Mongolia” сэдвээр залуу судлаачдад мэдээлэл өглөө. “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хуралд нийт 20 гаруй залуу судлаач бүтээлээ ирүүлснээс 11 бүтээлийг “BPA-2019” эрдэм шинжилгээний хурлын эцсийн шалгаруулалтад хэлэлцүүлсэн.

Тус хурлын шүүгчдээр ШУА, АШУҮИС, МУИС, МЗЭХ болон Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл бүхий эрдэмтэн, доктор, профессор нар ажилласан. “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурлын Шилдэг докторант залуу судлаачаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Хэрлэнбаяр “Spatial Analysis on Social Economic of Mongolian Eastern Zone and Development Resource” бүтээлээр, Шилдэг магистрант залуу судлаачаар АШУҮИС-ийн магистрант Ч.Нандин-Эрдэнэ “Correlation Study of Thyroid Lesions Cytopathology and Histopathology” бүтээлээр тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналыг хүртлээ.
Мөн тусгай байрын шагналыг МУИС-ийн магистрант М.Энх-Үүр “Ulaanbaatar City Blueprint Calculation – An Assessment of Integrated Urban Water Management in Ulaanbaatar” бүтээлээрээ хүртэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Эх сурвалж: БСШУСЯ


















