Бэтэг өвчин түгээмэл байна
“Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын зөвлөгөөн болж байна. Хүн амын олонх нь мал аж ахуй эрхэлдэг манай оронд бэтэг өвчин түгээмэл байна.
Мэдээллийн алба

“Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын зөвлөгөөн болж байна. Хүн амын олонх нь мал аж ахуй эрхэлдэг манай оронд бэтэг өвчин түгээмэл байна.
Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр бэтэг өвчний талаар баримталж байгаа бодлого, өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг хэлэлцэх юм. Энэ тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга н.Амгаланбаяр ярилаа.
Бэтэг өвчин нь бусад өвчинтэй адил шинж тэмдэг илэрдэггүй учир оношлох, эмчлэхэд хүндрэлтэй байдаг байна.
Манай улсад өнгөрсөн онд бэтэг өвчний 17 тохиолдол илэрчээ. Бэтэг өвчний гол халдвар тээгч нь тэмээ, нохой зэрэг юм. Тиймээс сардаа нэг удаа гэрийн тэжээвэр нохойндоо туулга хийлгэж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөлөө.


















