Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо

Ингэснээр хотын төвөөс зайдуу үйлдвэрийн хэсэгт амьдардаг айл өрхүүд болон албан байгууллагад цагдаагийн тусламж үйлчилгээ илүү ойртож байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо
БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо. Зураг: МҮОНРТ

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай боллоо. Ингэснээр хотын төвөөс зайдуу үйлдвэрийн хэсэгт амьдардаг айл өрхүүд болон албан байгууллагад цагдаагийн тусламж үйлчилгээ илүү ойртож байгаа юм.

Хуулиндаа 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэсэг үйл ажиллагаа явуулах журамтай. Өнөөгийн нөхцөл байдалд тийм боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа ч, хотоос алслагдмал гэр хорооллуудын дунд цагдаагийн хэсэг байгуулах ажлыг ийнхүү эхлүүлж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байна.

БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нийт 10 хорооны 200 гаруй мянган хүнд үйлчилнэ. Тус хэлтэс 180 албан хаагчтай, БГД-ийн нийт нутаг дэвсгэрийн бараг 60 гаруй хувьд нь хүч үйлчилнэ гэдгийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга н.Цэргийнхүү онцолж байлаа..

БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийг байртай болгоход 1 тэрбум 870 сая төгрөг зарцуулсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн энэхүү барилга нэг жилийн хугацаанд бэлэн болжээ.

Хуваалцах