Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн...

Хэн ч харсан хулгайч гэхээргүй 32 настай Н гэдэг залуу "Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн..." гэж хэлээд сууж байна. Юу болж байна аа. Таны гэрийн түлхүүр түүний гарт байна гээд та төсөөл дөө. Итгэхгүй байгаа бол тэр 76 түлхүүртэй.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн...
Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн.... Зураг: МҮОНРТ

Хэн ч харсан хулгайч гэхээргүй 32 настай Н гэдэг залуу "Би 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн..." гэж хэлээд сууж байна. Юу болж байна аа. Таны гэрийн түлхүүр түүний гарт байна гээд та төсөөл дөө. Итгэхгүй байгаа бол тэр 76 түлхүүртэй. Хүмүүс өдөр ажилдаа явсан хойгуур буюу өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Шөнө нь амарна. Нэг үгээр хэлбэл, тантай зэрэгцэж ажилдаа гараад зэрэгцэж тардаг. "Ажлаа тараад" хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ авч очоод ангилан зарж борлуулдаг хүмүүстэйгээ холбогдоно. Маргааш дахиад л ажилдаа гарна. Таны цаг наргүй ажиллаж хурааж хуримтлуулсан бүхнийг тань энэ хүн 76 түлхүүрийнхээ аль нэгнээр гэрийг тань онгойлгож ороод л өөрийн болгоод авчихна. Олон хавар нэгэндээ гэж... НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар үйлдэл дээр нь барьж саатуулжээ.

Бүргэд хаалга найдвартай юу?

Бидний хамгийн их найдвартай гэж тооцдог бүргэд хаалгыг толгой өвдөхгүй онгойлгочихдог. Олон түлхүүрийнхээ "буянаар" айл бүрийн хамгийн өнгөтэй өөдтэй үнэ цэнэтэй бүхнийг хулгайлсаар багагүй зүйл хуримтлуулаад авсан. Ямар ч багаж хэрэглэлгүй ганцаараа явж, түлхүүр тааруулан хулгай хийдэг энэ этгээдээс болж өөр хэдэн айл ч хохирсон байж болзошгүй. Орцны жижүүр хаана байна, унтаж байна уу сэрүүн байна уу, аль эсвэл орцны жижүүргүй юу? Хулгайд эд зүйлсээ алдсан хойноо цагдаад хандахаасаа илүү, айл хүний амь нэг гэсэн уламжлалт ёс заншлаа сэргээж, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчаас эд зүйлээ алдахгүй байх талаар хамтарч ажиллах цаг нь болжээ.

Дашрамд дурдахад, бүргэд хаалгандаа давхар цоож хийвэл хулгайчаас сэргийлэх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Таны гэрийн түлхүүр зөвхөн танд л байх ёстой!

Б.Соронзон

Хуваалцах