"Би Сэргийлэгч 2026" сургалт эхэллээ
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, дадлага сургуулилт хийх, байгаль орчноо хамгаалах, эх орноороо бахархах үзэл хандлага, дадал төлөвшүүлэх зорилгоор өртөөчилсөн сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалтаар сурагчдад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, түүний хор уршиг, Монгол орны амьтны тухай хууль тогтоомж, цэргийн зохион байгуулалт зэрэг 8 сэдвээр, практикт суурилсан сургалт зохион байгуулж байна.
Сургалт "Сүүж-Уул" сэргээн засах амралт, сувиллын газарт болж, Нийслэлийн Ерөнхий боловсролын 370 сурагч, 8 багшийн хамт оролцож байна.
Энэхүү сургалт нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эх оронч үзэл, иргэний хариуцлага, байгаль орчноо хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойгоороо онцлог юм.



















