Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Би цэрэг хүн” цэрэг, спортын буухиа тэмцээн боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хороодын Засаг даргын Ажлын албадын дунд “Би цэрэг хүн” цэрэг, спортын буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Би цэрэг хүн” цэрэг, спортын буухиа тэмцээн боллоо
“Би цэрэг хүн” цэрэг, спортын буухиа тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хороодын Засаг даргын Ажлын албадын дунд “Би цэрэг хүн” цэрэг, спортын буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг Зэвсэг хүчний 032 дугаар ангитай хамтран Галын бэлтгэлийн норматив автомат буу угсрах, задаргаа, Химийн бэлтгэлийн норматив, Гранат шидэлт Эмнэлгийн норматив, Магазин сумлах, цэрэг ор хураах, захны даавуу хадах зэрэг төрлүүдээр зохион байгуулж баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсдөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт 7 дугаар хороо, дэд байрт 18 дугаар хороо, гутгаар байрт 15 дугаар хороо шалгарлаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах