Бичиг хэргийн эрхлэгч шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд бичиг хэргийн эрхлэгч шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд бичиг хэргийн эрхлэгч шалгаруулж авна.
Тавигдах шаардлага
• Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх
• Албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан ба мэргэжлийн зэрэгтэй 10 хурууны бичээч
• Архивын ажлын арга зүйгээр мэргэшсэн байх
• Бичиж боловсруулах чадвартай байх, албан хэрэг хөтлөлтийн заавар, дүрэм журмыг судалсан байх
• Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
• Хурдан шаламгай, эмх цэгцтэй, хариуцлагатай, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
• Ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















