Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /ХАБЭАҮХ/, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтарч, “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бичил уурхай эрх

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна
Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /ХАБЭАҮХ/, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийнхөн хамтарч, “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Тэд бичил уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар сургалтад хамрагдах юм. Сургалтад Дундговь, Дорноговь, Баянхонгор, Төв, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сумын 26 бичил уурхай, төрийн бус байгууллагын 60 шахам хүн оролцож байна.

Түлхүүр үг:Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамруулж байна
Хуваалцах