Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бид Артек явна” тэмцээний ялагчид Артек зусланг зорилоо

МҮОНРТ 30 жилийн өмнө тасалдсан телевизийн уралдааныг сэргээснээр орос хэл судлалын ач холбогдлыг нэг шат ахиулан, цоо шинэ төвшинд гаргаж ирэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид Артек явна” тэмцээний ялагчид Артек зусланг зорилоо
“Бид Артек явна” тэмцээний ялагчид Артек зусланг зорилоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар МҮОНРТ болон "Монголын багачууд" төрийн бус байгууллага хамтран “Мы поедем в Артек” буюу “Бид Артек явна” тэмцээнийг 30 жилийн дараа сэргээн, зохион байгуулсан.

Орос хэл судлалын төвшнөөр гурван ангилалд явагдсан уг тэмцээний монгол сургуулиудын стандартаар орос хэл судалдаг ЕБС-ийн ялагч болсон 10 хүүхэд өнгөрсөн сарын 12-нд олон улсын "Артек" хүүхдийн боловсрол-хөгжлийн төвийг зорьж, 21 өдрийг дэлхийн 70 гаруй орны 3700 гаруй үе тэнгийнхэнтэйгээ өнгөрүүлээд эх орондоо ирсэн билээ.

Харин тэмцээний хамгийн өндөр оноог цуглуулж (боломжит 220-иос 206) үндэсний ялагч болсон Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх Орхон аймгийн 19 дүгээр орос сургуулийн 10 сурагч болон дэд байр эзэлсэн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн баг, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай монгол сургуулиудын ангилалд тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн "Союз" орос сургууль болон Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийт 25 сурагч өнөөдөр "Артек" зуслан руу аялалд гарлаа.

Ташрамд дуулгахад, МҮОНРТ 30 жилийн өмнө тасалдсан телевизийн уралдааныг сэргээснээр орос хэл судлалын ач холбогдлыг нэг шат ахиулан, цоо шинэ төвшинд гаргаж ирэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Хуваалцах