Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бид бахархан дуурайх эцэг эх" зөвлөгөөн боллоо

Төв аймгийн хэмжээнд 29980 өрхийн 11 мян бага насны хүүхдүүд өсөн торниж байна. Дээрх гэр бүлүүдийн бараг 90 хувь нь хүүхдээ их бага хэмжээгээр буюу алдаа гаргавал шийтгэдэг болох нь тогтоогджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бид бахархан дуурайх эцэг эх" зөвлөгөөн боллоо
"Бид бахархан дуурайх эцэг эх" зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн хүүхэд залуучуудын ордонд “Бид бахархан дуурайх эцэг эх” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 22 сумын 120 гаруй эцэг эхчүүд оролцсон байна.

Төв аймгийн хэмжээнд 29980 өрхийн 11 мян бага насны хүүхдүүд өсөн торниж байна. Дээрх гэр бүлүүдийн бараг 90 хувь нь хүүхдээ их бага хэмжээгээр буюу алдаа гаргавал шийтгэдэг болох нь тогтоогджээ.

Гэхдээ зарим талаараа бага хэмжээгээр цохиж, загнасан ч хүүхдийн өсөлтөнд ямар их хор хөнөөлтэй болохыг судлаачид нотолсоор байгаа юм. Энэ ч үүднээс Бид бахархан дуурайх эцэг эх зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тэд эцэг эхчүүдийн төлөөллүүдэд хандан хүүхдээ эерэг аргаар эвээр хүмүүжүүлж бага наснаас нь зөв болох суурийг нь тавьж өгөх ёстой гэдгийг хэлж байлаа.

Мөн Төв аймгийн хэмжээнд 29 мянган өрхөөс 1700 гаруй өрх угийн бичиг хөтөлдөг байна. Зөвлөгөөний үеэр 10 гаруй сумын 30 гаруй угийн бичгээр үзэсгэлэн гаргаж хүн тус бүр өөрсдийн туршлагаас хуваалцжээ. Хэдий зөвлөгөөнд ирсэн угийн бичиг цөөн байсан ч бусад гэр бүлүүддээ нөлөөлөхөөр хэмжээний мэдээллийг олгож чадсан гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн хүн бүрийг гэр бүх хайраа гэр бүлдээ зориулж өдөрт доод тал нь хүүхэдтэйгээ 20 минутыг тоглож өнгөрөөхийг зөвлөж байлаа. Мөнгө олох нь чухал ч хүүхэд эрүүл саруул зөв хүн болж өсөх нь улсын маань ирээдүйд асар их хөрөнгө оруулалт болж буйг бид төдийлөн ойлгодоггүй. Тиймээс үр хүүхдээ хайраар дутааж болохгүй гэдэг үүднээс тус зөвлөгөөниийг ач холбогдол өндөр зохион байгууллаа.

Хуваалцах