Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Бид хамтдаа-655" аяныг эхлүүлжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн багш, оюутнууд "Бид хамтдаа-655" аяныг эхлүүлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бид хамтдаа-655" аяныг эхлүүлжээ
"Бид хамтдаа-655" аяныг эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн багш, оюутнууд "Бид хамтдаа-655" аяныг эхлүүлээд байна. Тэд Даланзадгад сумын 8 дугаар багийн иргэн н.Оюунаад хувийн сууц барьж өгөхөөр есдүгээр сарын 25-наас ажлаа эхэлжээ.

Одоогоор барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 10 гэхэд барьж дуусгах юм байна. "Бид хамтдаа-655" аяныг дэмжсэн Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, цахилгааны асуудлыг шийдэж өгсөн Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамт олонд багш, оюутнууд талархал илэрхийллээ.

Хуваалцах