"Бид нэг агаартай" сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо
Төв, орон нутгийн сэтгүүлчдэд сүрьеэгийн тухай мэдлэг олгох, тэднээр дамжуулан иргэд олон нийтэд сүрьеэгийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор "Бид нэг агаартай" сэдэвт сургалтыг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сургалтын нээлтэд ДЭМБ-ын мэргэжилтэн Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Б.Энхмандах нар оролцож үг хэлсэн байна.
Сургалтад Улаанбаатар хотоос гадна Төв, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Сургалтын явцад Монгол Улсад 2014-2015 онд хийж 2017 үр дүнг нь эцэслэн гаргасан сүрьеэгийн тархалтын анхны судалгааг танилцуулж сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын тухай иргэдийн мэдлэг, мэдээлэллийг сайжруулахад хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах нь чухал байгааг онцоллоо.