“Бидний амжилт” сэдэвт өдөрлөг боллоо
Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны “Бидний амжилт” нээлттэй өдөрлөгийг аймгийн ЗДТГ-аас 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газарт амжилттай
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны “Бидний амжилт” нээлттэй өдөрлөгийг аймгийн ЗДТГ-аас 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газарт амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр нийгмийн салбарын байгууллагууд хийсэн ажлынхаа тайланг ард иргэдэд танилцуулсан юм.
Уг өдөрлөгт Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн хамт олон багаараа оролцож, 2012-2015 онд аймгийн Засаг дарга Б.Бадраа болон орлогч дарга Д.Нацагдорж нарын санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр хийгдсэн дараах ажлуудын үр дүнгээ танилцууллаа.
- 2012 онд 25,0 сая төгрөгөөр ЗӨСТ-ийн халаалтын сүлжээг бүрэн шинэчлэн засварласан,
- 2013 онд 5,0 сая төгрөгөөр “Бор харх”-тай тэмцэх ажлыг зохион байгуулсан,
- 2014 онд 13,0 сая төгрөгөөр хээрийн зэрлэг амьтдын дунд өндөр эрсдэлтэйгээр идэвхжин тархаад байсан “Галзуугийн голомт”-ыг зохион байгуулалтай агналтаар идэвхийг бууруулсан,
- 2014 онд 28,5 сая төгрөгөөр түргэн тусламжийн УАЗ фургон машины санхүүжилтийг шийдсэн.
Түүнчлэн өөрийн байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, үр дүн, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажил болон ард иргэд, албан байгууллагууд зоонозын өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай танилцуулан сурталчиллаа.
Өдөрлөгийн үеэр ЗӨСТ-өөс 2015 оны байдлаар анхаарал татаж байгаа Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх 4 самбар байрлуулан, эмч, мэргэжилтнүүдийн 2012-2015 онд хийж гүйцэтгэсэн гол гол ажил, байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны зорилго, чиглэлийг бичлэгээр үзүүлж, тайлагнан, ард иргэдэд нээлттэй үйлчилж, 280 иргэнд 9 төрлийн 200 ширхэг санамжийг тараажээ.


















