"Бидний шинэ үйлчилгээ" нээлтийн арга хэмжээ боллоо
Өчигдөр тус төвд Тошиба брендийн КТГ-ын аппаратыг ашиглалтад оруулах мөн яаралтай тусламжийн шинэ тасгаа нээх ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Он дуусах дөхөж буй энэ цаг мөчийг ХСҮТ-ийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Өчигдөр тус төвд Тошиба брендийн КТГ-ын аппаратыг ашиглалтад оруулах мөн яаралтай тусламжийн шинэ тасгаа нээх ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирлээ.

ХСҮТ-ийг КТГ-ын аппараттай болоход гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарт төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн талархал илэрхийлж, ХСҮТ-ийн "Хүндэт тэмдэг" гардууллаа.



















