Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бие болгох зорилгоор “Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг я

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоолоо
Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бие болгох зорилгоор “Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон байдаг.

Тус чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв ажилтан, албан хаагчдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоох ажлыг хийлээ.

Уг сорил дээр суниалтыг 1 минутын хугацаанд хийж гүйцэтгүүлсэн бөгөөд хэвлийн таталт, биеийн уян хатан байдал, тэнцвэрт байдал зэрэг нийт 9 үзүүлэлттэй байлаа.

Энэ удаагийн сорилын онцлог нь албан хаагчдаас бие бялдрын сорил аваад зогсохгүй биеийн бүтэц, ажиллах чадвар, эрүүл мэндийг тодорхойлж газар дээр нь шаардлагатай зөвлөмж, дасгал хөдөлгөөн, авах арга хэмжээний зөвөлгөөг өгч байгаа юм.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын спортын мастер М.Март удирдан ажиллалаа гэжЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Хуваалцах