Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Биеэ үнэлж байсан 18-28 насны 15 эмэгтэйг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж болзошгүй хэд хэдэн газарт гэнэтийн шалгалтыг хийлээ. Тус шалгалтаар таван газарт 15 эмэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеэ үнэлж байсан 18-28 насны 15 эмэгтэйг баривчилжээ
Биеэ үнэлж байсан 18-28 насны 15 эмэгтэйг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж болзошгүй хэд хэдэн газарт гэнэтийн шалгалтыг хийлээ. Тус шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсан аж.

Холбогдох байгууллагаас дээрх эмэгтэйчүүдээс гадна биеэ үнэлэлтийг зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.

Түүнчлэн биеэ үнэлж байсан 15 бүсгүй нь нийслэл хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насных болох нь тогтоогджээ.

Хуваалцах