Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна

Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн үндэстэн болно. Энэ хүрээнд Засгийн газрын “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна
БХБЯ-ны албан хаагчид монгол хэл, бичигт суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн үндэстэн болно. Энэ хүрээнд Засгийн газрын “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсан.

Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын яам албан хаагчдынхаа Монгол бичгийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг авч байна.

Тус яам нийт албан хаагчдынхаа үндэсний Монгол бичгийн мэдлэгийн түвшинг шат ахиулж, уншиж, бичих, крилл бичгээс Монгол бичигт буулгах, цаашид өөрсдөө бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зорилтыг тавьж, долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад Монгол хэл бичгээр хичээллэж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Хуваалцах