Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

2013 оноос хойш барьсан БХИС-ийн спорт цогцолборын барилгын нээлт энэ сарын 4-нд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

2013 оноос хойш барьсан БХИС-ийн спорт цогцолборын барилгын нээлт энэ сарын 4-нд болно. Барилгын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон БХЯ, ЗХЖШ-ын бусад удирдлагууд оролцоно.

БХИС-ийн спорт цогцолбор нь сагсан бөмбөгийн хоёр стандарт бүхий талбайтай, бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим, багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Оюутан, сонсогчдын спортын амжилтын буухианы эх суурь болоод зогсохгүй ирээдүйн офицер, ахлагч нарын бие бялдрын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Батлан хамгаалах салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгаагийн нэг нь энэхүү спорт цогцолбор ажээ.

Тухайлбал, 2015 онд нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууц, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын байр зэргийг ашиглалтад оруулжээ. Удахгүй Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн шинэ байр ашиглалтад орох юм байна.

Хуваалцах