Блокчэйн технологи, түүний боломж ирээдүй, үнэ цэнийг ойлгуулна
Дэлхий нийт блокчэйнийг “хувьсгал хийх технологи” хэмээн үзэж байна. Блокчэйний тухай мэдэхийг, мэддэг зарим нь түвшингээ ахиулж, гүнзгийрүүлэхийг хүсвэл "Crypto Currency Mongolia" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг тодорхой мэдээллүүдийг өгөх юм байна.
Мэдээллийн алба

Тэрбээр блокчэйн гэж чухам юу болох, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйн хэрэглээ, ашиглах боломж, нөхцөл, үнэ цэнийх нь талаар ярихаар төлөвлөжээ.
Хүмүүс блокчэйн гэхээр биткойн, криптовалют гэх зэргээр ойлгодог. Үнэндээ биткойн, криптовалют зэрэг нь блокчэйн технологийн зүгээр л нэг хэсэг нь юм байна.
Монголчууд блокчейн хэмээх технологийг зах хязгааргүй боломж бололцоо, хөрөнгө оруулалт, үр ашиг хэмээн үзэж, олон улсад өрсөлдөх том хэмжээний нэгдэлтэй байж гэмээнэ дэлхийд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.