Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

Өнгөрсөн оны зургаадугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, "Корэкс" компани хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх хөгжүүлэлт эхлүүлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ
Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, "Корэкс" компани хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх хөгжүүлэлт эхлүүлсэн байна.

Анхны туршилтыг Монгол Улсын Их Сургуулийг түшиглэн, өнгөрсөн онд оюутны боловсролын 2300 орчим баримт бичиг дипломыг блокчэйнээр бүртгэжээ.

Өнөөдрийн байдлаар Санхүү, эдийн засгийн сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийх хүсэлтээ ирүүлсэн байна.

Мөн энэ өвөл их, дээд сургуулиа төгсөх 5400 оюутны дипломыг энэ технологиор бүртгэхээр бэлтгэл хангаж байна.

Хуваалцах