Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа
Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-нд буюу өчигдөр 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн 24 настай, эрэгтэй “Д”, Хөвсгөл аймгийн 17 настай, эрэгтэй “Э” нар барилгын суурийн ухсан нүхэнд байсан блокон хананы нурангид дарагдан нас барсан маш харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна.

Хуваалцах