Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв
БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв. Зураг: МҮОНРТ

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөв.

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Айлчлалын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Хуваалцах