БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю-г хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю-г албан үүргээ дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю-г албан үүргээ дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю-г Монгол Улс, БНАСАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх гарган ажиллаж, хоёр орны харилцааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан явдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, талархал илэрхийллээ. Мөн түүнчлэн талууд Монгол Улсад зохион байгуулагддаг "Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ний хүрээнд хийдэг олон улсын бага хурлын чухлыг онцлон тэмдэглээд, энэхүү хуралд БНАСАУ-ын зүгээс идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв.
Манай хоёр улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд боловсрол, урлаг, спортын зэрэг чиглэлээр хөгжиж байгаа ба цаашид харилцааны энэхүү уламжлалт хэлбэрийг хадгалан хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.


















