Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын орлогч дарга Ким Мён Ил тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын орлогч дарга Ким Мён Ил тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт өнөөдөр бараалхав.

Мөн тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар санал солилцов.

Хуваалцах