Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНАСАУ-ын үйлдлийг олон улс шүүмжиллээ

Умард Солонгос улс сүүлийн үед хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хийсэн нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болж байна. Энэ асуудалтай холбогдуулан НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдаж байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-ын үйлдлийг олон улс шүүмжиллээ
БНАСАУ-ын үйлдлийг олон улс шүүмжиллээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улс сүүлийн үед хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хийсэн нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болж байна. Энэ асуудалтай холбогдуулан НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдаж байгаа энэ цаг мөчид Өнөө өглөө дахин 2 баллистик пуужин хөөргөсөн нь Зүүн тэнгист газардсан гэж NHK мэдээллээ.

Тодруулбал, өнөө өглөө Умардаас дахин 2 баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн бүстэй ойр далайд газардсан талаар японы талаас мэдээллээ. Энэ нь сүүлийн 5 жилд анх удаа Япон улсын газар нутаг дээгүүр Умардаас пуужин хөөргөсөн анхны тохиолдлоос ердөө 2 хоногийн зайтай болж байна.

Энэ асуудалтай холбогдуулан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болох АНУ, Их британи, Франц, Албани, Норвеги, Ирланд улсууд Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг Мягмар гарагт эхлүүлсэн юм. Энэ үеэр Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн гишүүн орнууд Умардын энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Хуралдааны дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ АНУ-ын төлөөлөгч Линда Томас Грийнфилд, “Энэ жилд л гэхэд Умард Солонгос 35 удаагийн пуужингийн туршилт хийсэн нь АюулГүйн Зөвлөлийн олон тооны тогтоолыг зөрчиж, бүс нутаг төдийтгүй олон улсын хамтын нийгэмлэгт аюул заналхийлж байна” гэж мэдэгджээ.

Харин Умардын зүгээс Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь Солонгосын хойг дахь байдлыг улам хурцатгаж байна гэж эрс буруутгаж байгаагаа мэдэгджээ.

Хуваалцах