Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.

Түүнчлэн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно.

Хуваалцах