Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах санал солилцов

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, шинжээч М.Мөнхзаяа нар БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Miroslav Bobek, хэлтсийн дарга Malvina Kahleova, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах санал солилцов
БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах санал солилцов. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, шинжээч М.Мөнхзаяа нар БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Miroslav Bobek, хэлтсийн дарга Malvina Kahleova, “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар нартай уулзлаа.

Уулзалтаар Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолойд тахь сэргээн нутагшуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах