Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНФУ-тай найман чиглэлийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНФУ-ын Иргэний хамгаалалтын зөвлөх дэд хурандаа Фрэдэрик Ломмыг хүлээн авч уулзсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНФУ-тай найман чиглэлийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулна
БНФУ-тай найман чиглэлийн дадлага сургуулийг хамтран зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНФУ-ын Иргэний хамгаалалтын зөвлөх дэд хурандаа Фрэдэрик Ломмыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар Монгол, Франц хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцжээ.

Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотод гамшгийн голомтод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулахаар тохиролцсон байна. Мөн БНФУ-тай хамтран ирэх 2018 онд 8 чиглэлээр сургалт, дадлагыг зохион байгуулахаар тогтжээ.

Хуваалцах