Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг  хүлээн авч уулзлаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Хятадын талаас тус улсаас Монгол Улсад сугаа ЭСЯ-ны зөвлөх Ян Чиндун нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Хуваалцах