БНХАУ болон ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарсан байна
Ирэх Баасан гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр тохиож байна. Энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 1 хүртэл бүх нийтээрээ амарна.
Мэдээллийн алба

Ирэх Баасан гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр тохиож байна. Энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 1 хүртэл бүх нийтээрээ амарна.
Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарсан байна.
Хуваарьт дурдсанаар олон улсын нислэг, галт тэрэгний тээвэрлэлт хэвийн байх бол зарим авто замын боомтууд ажиллахгүй юм байна.
Тодруулбал Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцаваас бусад авто замын боомтууд эдгээр өдрүүдэд 1-7 хоногоор түр хаана.
Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт арванхоёрдугаар сарын 29, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй.


















