БНХАУ руу хийх 25 нислэгийг цуцалжээ
БНХАУ-ын Ухань хотноо шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын иргэдийг тус улс руу зорчихыг хориглоод байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ухань хотноо шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын иргэдийг тус улс руу зорчихыг хориглоод байна. Коронавирус нь ахуйн болон амьсгалын замаар халдварладаг учир аль болох халдвар гарсан бүс нутгуудад зорчихгүй байхыг салбарын яамнаас анхаарууллаа. Халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ руу хийх нислэгүүдийг цуцлаад байна.
ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга н.Энхболдын яриаг сонсоно уу.
ОХУ-ын хүсэлтийн дагуу өнөөдрөөс Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн 3, 4 дүгээр чиглэлийн олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.


















