БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомт энэ сарын 31-нд амарна
БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амарна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.
Энэ жил Монгол бахархлын өдөр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож байна. БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амарна.


















