Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Өнгөрөгч 2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Монгол Улсад Хятад Улсаас цэргийн буцалтгүй тусламж олгох тухай БНХАУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын БХЯ-аас манай Зэвсэгт хүчинд 40 сая юанийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ тусламж нь цэргийн эрүүл мэнд, урлаг спорт, соёлын болон хүмүүнлэгийн чиглэлээр байх бөгөөд мөнгөн хэлбэрээр биш гэдгээр байна хэмээн хэлэлцээр үзэглэсэн юм.

Тэгвэл хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд цэргийн буцалтгүй тусламжаар дэлхийн стандартад нийцсэн тайз, дуу өсгөгч, гэрэлтүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгөх арга хэмжээ өчигдөр “Чингисийн талбай”-д боллоо.

Дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүндэт зочид төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Тусламжаар ирсэн энэхүү тоног төхөөрөмжийг удахгүй манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглах болсоноороо онцлог юм. Буцалтгүй тусламжид гадаа тоглолтын тайз , дуу өсгөгч, өсгөгчийн удирдлагын пульт, тайзны гэрэл, гэрлийн удирдлагын пульт, дууны миксер, пульт, микрофоны систем, тайзны хяналтын систем гэсэн тайз, түүний тоног төхөөрөмжийн цогц иж бүрдэл багтаж байгаа юм.

Тайз, тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслолын дараа ЦДБЭЧ болон "Харанга" хамтлагийн тоглолт болсон юм. Дашрамд сонирхуулахад, АСЕМ-ын уулзалтад оролцох хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэх урлагийн тоглолт, Үндэсний баяр наадмын тоглолт энэхүү тайзнаа болно.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах