Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайманыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайманыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, Хүний эрхийн зөвлөлийн чуулган, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх конвенцийн хорооны гишүүдийн сонгууль зэрэг хоёр улсын НҮБ-ын хүрээний хамтын ажиллагааны зарим асуудлын талаар санал солилцов.

Мөн үеэр дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот, Шинжаан-Уйгурын болон Өвөр Монголын Өөртөө Засах орнуудад хийсэн айлчлалын мөрөөр авах арга хэмжээ, хоёр орны консулын харилцааны зарим асуудлыг хөндөж ярилцлаа.

Хуваалцах