Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын Эрээн хот руу 608800 зорчигч тээвэрлэжээ

Улс хоорондын зорчигч тээврийн 14 чиглэлтэй бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 8-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 777.8 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын Эрээн хот руу 608800 зорчигч тээвэрлэжээ
БНХАУ-ын Эрээн хот руу 608800 зорчигч тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчигч тээврийн зорчигч урсгалын мэдээг танилцууллаа.

Улс хоорондын зорчигч тээврийн 14 чиглэлтэй бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 8-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 777.8 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

Хамгийн олон хүн буюу 608800 зорчигчийг БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэжээ.

Харин ОХУ-ын Хиагт хот руу 91 зорчигч тээвэрлэсэн байна.

Хуваалцах