Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд БНХАУ-ын харьяат иргэн 21 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ
БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд БНХАУ-ын харьяат иргэн 21 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ.

Тус аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн болон нутгийн иргэдтэй хамтран эрлийн ажлыг эхлүүлсэн байна. Аравдугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 10 алба хаагч “Байц хадны хавцал” гэдэг газар 30 км-т, “Засаг-Уул” гэдэг газар 40 км-ийн тойрогт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Өнгөрсөн шөнө эрлийн ажлыг түр зогсоож, өнөөдөр 07:00 цагаас эрлийг дахин эхлүүлжээ.

Хуваалцах