Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын соёлын өдөр Төв аймагт боллоо

Соёлын өдрийн хүрээнд “Си Чуаны түүх” үзэсгэлэн Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд дэлгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын соёлын өдөр Төв аймагт боллоо
БНХАУ-ын соёлын өдөр Төв аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын соёлын өдөр өчигдөр Төв аймагт боллоо. Соёлын өдрийн хүрээнд “Си Чуаны түүх” үзэсгэлэн Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд дэлгэгдлээ. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын талаас Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, Улаанбаатар хот дахь соёлын төвийн дэд дарга Хасбагана болон БНХАУ-ын Си Чуан мужийн биет бус соёлын өвийн хамгаалах төвийн Хань Шо Дун болон биет бус соёлын өвийн найман төлөөлөгч, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нар оролцлоо.

Ирэх 2018 онд Хятадын соёлын наадмыг Төв аймагт өргөн хүрээнд зохион байгуулах гэрээнд БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар гарын үсэг зурлаа.

Хуваалцах