БНХАУ-ын төв радио, телевизийн бүтэц өөрчлөгджээ
Шинэ бүтцээр БНХАУ-ын Төв радио, телевизэд өмнө нь тусдаа ажиллаж байсан Төв телевиз, Төв радио, Хятадын олон улсын радио гурвыг нэгтгэжээ. Ингэснээр БНХАУ-ын нам, төрийн байгууллагуудаас гадаад,
Мэдээллийн алба

Шинэ бүтцээр БНХАУ-ын Төв радио, телевизэд өмнө нь тусдаа ажиллаж байсан Төв телевиз, Төв радио, Хятадын олон улсын радио гурвыг нэгтгэжээ. Ингэснээр БНХАУ-ын нам, төрийн байгууллагуудаас гадаад, дотоодод цацах мэдээлэл нэгдсэн нэг бодлогоор явах төдийгүй цахим сүлжээний мэдээллийн хүчин чадал нь ихэсч байгаа юм.
Энэ оны Бө-Аогийн Азийн чуулганыг урьдын гурван байгууллагын нэвтрүүлэгч, хөтлөгчид анх удаа хамтдаа шууд нэвтрүүлжээ. 6 дугаар сард болсон ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтыг мэдээлэхэд, Төв телевизийн мэдээний суваг Чиндао хотын телевизээс “Чиндаод цугласан найзууд” тусгай нэвтрүүлэг хийж, Төв радио, ХОУР-тай хамт анх удаа өөр өөрийн сувгаар нэгэн зэрэг нэвтрүүлгээ зэрэг цацсан юм.

Хятадын Олон улсын телевизийн ерөнхий компани Алибаба корпорацтай технологийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр тал үүлэн нөөц, их өгөгдөл, хөдөлгөөнт апликейшн, мэдээлэлжүүлэлтийн индэр байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Түүнчлэн 2018 оны 7 дугаар сард, Хятадын Олон улсын телевизийн ерөнхий компани China Mobile-тай 5G технологийг судлах, 4K өндөр нягтаршилтай суваг байгуулах, агуулгын хуваарилалт, их өгөгдөл, хөрөнгө зэрэг зургаан салбар дахь иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, нөөцөө хуваалцан, давуу талаа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтдаа ашиг олох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

Бүтцийн өөрчлөлтөөр цар хүрээ өргөжсөн Төв радио телевиз 1.04 тэрбум хөрөнгийг ядууст туслах олон нийтийн зар сурталчилгаанд зарцуулсны үндсэн дээр 1 тэрбум юанийн хөрөнгө нэмж оруулан, илүү олон бүс нутгийг ядуурлаас ангижруулахад тус дөхөм болж байна.

CTR-ын сүүлийн үед нийтэлсэн 2018 оны хоёрдугаар улирлын төвийн 10 том хэвлэл мэдээлэл, 38 телевизийн сүлжээний нэвтрүүлгийн жагсаалтыг Төв радио телевизийн харьяа нэвтрүүлгүүд тэргүүлжээ.
Энэ оны хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр, Төв радио телевизийн видео апликейшний хэрэглэгчийн тоо хурдтай нэмэгдэж, 9 сая гаруйд хүрсэн бол 6 дугаар сарын 18-нд тус апликейшнийг ганц өдөрт 50 сая гаруй үзэгч ашигласан байна.
Он гарснаас хойш, Төв телевизийн веб сайтын цаг үе, улс төрийн тухай бичил видео олон нийтийн талархлыг хүлээж, 35 бичил видео 2.3 тэрбум гаруй удаагийн хандалт аваад байна.


















