Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНХАУ-ын ӨМӨЗО нүүрсний хэргээр 1163 хүнийг шалгажээ

1163 хүний хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн 60.8 тэрбум юанийн алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын ӨМӨЗО нүүрсний хэргээр 1163 хүнийг шалгажээ
БНХАУ-ын ӨМӨЗО нүүрсний хэргээр 1163 хүнийг шалгажээ. Зураг: МҮОНРТ

“Өвөр Монголын өдрийн сонин”-ы мэдээлснээр, сүүлийн 10 жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооноос удирдах боловсон хүчний сахилга батын асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, авлигын эсрэг тууштай тэмцэн чухал үр дүнд хүрчээ.

ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Сунь Шаочэны танилцуулснаар, Өвөр Монгол нүүрсний баялгийн салбарт хууль тогтоомж зөрчсөн асуудлын хүрээнд "20 жилийн хугацаанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх" шалгалтын ажиллагааг чанд хэрэгжүүлж, улс төрийн “экологийн” орчныг цэгцэлжээ. Өнөөдрийн байдлаар нүүрстэй холбоотой 789 авлигын хэрэг, газрын даргын түвшний 73, хошуу хэлтсийн даргын түвшний 286 сэжигтнийг багтаасан 1163 хүний хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн 60.8 тэрбум юанийн алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ.

Эх сурвалж: Хятадын төв радио телевиз

Хуваалцах