Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНПУ-ын Гадаад хэргийн сайд Збигнев Рау-гийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болов

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНПУ-ын Гадаад хэргийн сайд Збигнев Рау-гийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болов
БНПУ-ын Гадаад хэргийн сайд Збигнев Рау-гийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болов. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болов.

Айлчлалын хүрээнд З.Рау сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулах талаар талууд өргөн хүрээнд санал солилцож, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрэв.

Хуваалцах