Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Сун Сон Ён нарыг хүлээн авч уулзлаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Сун Сон Ён нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү түүхэн чухал ойн жилд зохиогдох арга хэмжээний талаар уулзалтын үеэр санал солилцов. Мөн долоодугаар сарын 29-нд болох Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээний талаар дурдлаа. Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах гэж байгаа. Уг арга хэмжээг БНСУ 2000 онд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ талаар Монголтой туршлагаа хуваалцан туслах талаар мөн ярилцав.

Хуваалцах