Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзаж, гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзаж, гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.

Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар санал солилцов.

Хуваалцах