БНСУ-д гэрээтээр ажиллаж байсан иргэд 13 дахь сарын цалингаа нөхөн авч болно
БНСУ-ын "Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар" Солонгос улсад гэрээт ажилтнаар ажиллаж байгаад буцаад эх орондоо ирсэн иргэдийн 13 дахь сарын цалинг өгч эхэлжээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын "Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар" Солонгос улсад гэрээт ажилтнаар ажиллаж байгаад буцаад эх орондоо ирсэн иргэдийн 13 дахь сарын цалинг өгч эхэлжээ.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар 13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмжлээгүй иргэдийн нэрс гарчээ. Нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэд холбогдох материалаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ мэдээлэл, сургалтын үндэсний төв болон Монгол Улс дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газраар дамжуулан авч болох юм.
Дашрамд дурдахад, иргэд ХЭҮМСҮТ-тэй 70139022, 70137004, БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газартай 310949 утсаар холбогдож болох ажээ. Харин мэдээллийн дэлгэрэнгүйг monkor.net сайтаас авч болох гэнэ.


















